MICC цахим сонин гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

MICC цахим сонин гаргажээ

MICC /Монголын олон улсын санхүүгийн корпораци/  хөрөнгө оруулалтын банк харилцагч нартаа зориулж “MICC Тэмдэглэл” гэсэн цахим сонин гаргажээ. Анхны дугаар нь 3 хоногийн өмнө гарсан бөгөөд цаашдаа 14 хоног тутамд тогтмол гарах юм байна. Хэмжээгээрээ бяцхан ч уг сонин Монголын болон олон улсын санхүү, эдийн засгийн төлөв байдлын талаар сүүлийн үеийн мэдээллүүдийг тооцоо судалгаа, дүн шинжилгээний хамт харилцагчдадаа хүргэх аж.

Эхний дугаар дээрээ Монголын болон дэлхийн зах зээлийн сүүлийн хоёр долоо хоногийн гол мэдээ мэдээллүүдээс гадна харилцагчдынхаа мэдлэгт зориулж санхүү, эдийн засагтай холбоотой өгүүллэгүүд, Монголын эдийн засгийн сүүлийн үеийн тоо баримт, тэдгээрийн дүн шинжилгээний талаар нийтэлжээ. Мөн MICC-гээс гаргадаг судалгааны мэдээллүүд ч орсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж