Сонгуулийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 85 хувийн саналаар баталлаа. Шинэ хууль батлагдсанаар хуучин хууль хүчингүй болж байна. Харин шинээр батлагдсан эл хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих болж байна.

УИХ нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг жил шахамын өмнөөс хэлэлцэж эхэлсэн юм. Энэ хугацаанд УИХ дахь хоёр намын бүлгийн төвшинд санал нэгдэхгүйгээс Ардчилсан намын бүлгийн хувьд нэлээд хэдэн удаагийн завсарлагыг чуулган, байнгын хороодын хуралдаанаас авч байлаа. Гэхдээ хоёр талдаа ирэх онд сонгуулийг шинэ хуулиар явуулах ёстой хэмээн үзэж, шуурхайлсны үндсэн дээр ийнхүү баталж байна. Шинэчилсэн хуулийн хүрээнд 2012 оны УИХ-ын сонгуулийг можаритор давамгайлсан 48:28 тогтолцоогоор хийхээр боллоо. Тодруулж хэлбэл, 48 нь можаритор, 28 нь пропорцианаль агуулсан тогтолцоо байх юм. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг баталсны дараа УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Энэ удаагийн парламент асар олон бэрхшээлийг туулсаар хуулийг баталлаа. Ажлын хэсэг болон байнгын хорооны төвшинд хуулийн төсөл дээр нэлээд сайн ажилласны зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо мөн хамтран гар нийлж ажилласныг онцлон тэмдэглэлээ. Уг хуулийг олон нийтэд сайн сурталчлах ёстой шүү гэдгийг мөн захисан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж