Ардчилсан эмэгтэйчүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Ардчилсан эмэгтэйчүүд чуулж байна

Сүхбаатар аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд чуулж байна. Тэд өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэхийн тулд ийнхүү нэгдэж байгаа юм. Чуулганы үйл ажиллагаа хоёр хоног үргэлжилнэ. Чуулга уулзалтад 13 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл шат шатандаа сонгуульд нэр дэвшиж байсан болон дэвших боломжтой бүсгүйчүүд оролцож байна. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын зааланд эхэлсэн чуулга уулзалтад Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Оюунгэрэл, дэд тэргүүн Батцэцэг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Эрдэнэчимэг сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Бурмаа нар оролцож байгаа юм. Чуулганы үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Хосбаяр нээжээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Оюунгэрэл чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Түүх бүтээхийнхээ өмнө чуулж байна. Та өөрөө домог шиг байж түүхийг бүтээнэ. Дэлхийн хэмжээнд тал нутгийн эмэгтэйчүүд түүхийг бүтээж чаддаг гэдгийг харуулах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Чуулганы үеэр Эрх чөлөөний одонгоор Б.Одончимэг, Б.Лэгзиймаа, Ш.Энхээ, Д.Сэлэнгэ, Д.Энхтуяа нар шагнуулсан бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Лиш одонгоор Н.Бямбасүрэн, Н.Тайвшралмаа, Ц.Туяа, Ц.Нарантуяа, Д.Мандал нарыг шагнажээ.

А.Нарантунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж