
Мияаги мужид орших Минамисанрику хэмээх боомт хот тэр чигээрээ цунамийн урсгалд сүйдэн газрын хөрснөөс арчигдсан байна. Тэнд байсан оршин суугчдын талаархи мэдээлэл маш баримжаагүй байгаа бөгөөд энэ хот руу очих замууд бүгд хаагджээ.Сүйдсэн газар нутагт үлдэж хоцорсон байж болох хүмүүсийг хайж олохыг нэн түрүүний зорилтоо болгож байна гэж Японы эрх баригчид мэдээлж байгаа юм.
Үүний зэрэгцээ Фукишима дахь атомын цахилгаан станцын 3 дахь реакторт дэлбэрэлт болох аюул байсаарх байгааг Японы албаны хшүмүүс мэдээлжу байна. Өнгөрөгч бямба гарагт дэлбэрсэн тус станцын 1-р реакторын “хувь заяаг” давтахгүй байлгахын тулд техникийн ажилтнууд нь уйгагүй ажиллаж байгаа ч нөхцөл байдал осолтой хэвээр байгаа аж. Хэрэв энэ 3-р реактор дэлбэрвэл өмнөхөөсөө илүү их аюул тарьж болохоор байгаа юм гэж газар дээрээс нь мэдээлэл бэлдэж байгаа ВВС-ийн сэтгүүлч онцолжээ. Бусад реакторууд нь зөвхөн уранаар цэнэглэсэн байдаг бол энэ 3-р реактор нь уран болоод плутонийн түлшээр давхар цэнэглэгдсэн байдаг аж. Иймээс тус реакторыг хөргөж халалтаас үүсч болзошгүй дэлбэрэлтээс сэрэмжлэхийн тулд бүхий л бололцоог дайчилж байгаа гэж японы албаны эх сурвалж хэлжээ.