
Фукушима дахь нэгдүгээр атомын цахилгаан станцын нэг болон хоёрдугаар цөмийн тогоо, хоёрдугаар атомын цахилгаан станцын нэг, хоёр болон дөрөвдүгээр цөмийн тогооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсний дараа нэгдүгээр цахилгаан станцын гуравдугаар урвалын зуух мөн доголдож эхэлсэн юм.
Өчигдөр үдээс хойш Фукушимагийн нэгдүгээр атомын цахилгаан станцад дэлбэрэлт гарч, дээвэр болон блокийн хана нурсан юм. Дэлбэрэлтийн улмаас станцад ажиллаж байсан дөрвөн хүн гэмтсэн бөгөөд цацраг идэвхт бодисын төвшин хурдацтай нэмэгджээ.
Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Юүкио Эданогийн мэдэгдсэнээр болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд цөмийн тогоог тэнгисийн усаар дүүргэн, хөргүүрийн үйл ажиллагааг сэргээхээр Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ажиллаж байна гэжээ.