
Энэ өдөр Люксембургт онгон шүтээний Бургзонндег (Burgsonndeg) гэдэг галын наадам хийж, хавар ба шинэ нараа угтдаг. Галын наадам нь өвлийг ялсан нарны бэлгэдэл болдог ажээ.
Энэ өдөр төржээ
Скэтмен Джон, Америкийн жааз хөгжимчин, яруу найрагч (1942.03.13 — 1999.12.03) Скэтмен Джон
Скет ба хаус стилийг хослуулсан хөгжмийн шинэ төрлийг анхлан бүтээгч бөгөөд «Scatman» гэх 1994 оны хитээрээ алдар нэрээ олжээ. Хүүхэд байхаасаа ээрдэг гажигтай байсан учир амжилтаа тэрээр “өөрийн амьдралын хамгийн том асуудлаа хамгийн ашигтай чанар болгосон” гэж Скэтмен нэрлэсэн юм.
Жон Пол Ларкин 1942 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Калифорни мужийн Эль-Монте хотод төрсөн бөгөөд ээрүү байсан нь түүнд сэтгэл зүйн том цохилт болжээ. 12 настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн ба хөгжим түүнд хэл ярианаас нь илүүтэйгээр өөрийгөө тодорхойлох хэрэгсэл болсон байлаа. Элла Фитцджеральд, Луи Армстронг нарын хөгжмийг сонссоор тэр скэт стильтэй 14 наснаасаа танилцжээ. Далаад онд тэрээр жааз хамтлагийн мэргэжлийн төгөлдөр хуурч болсон юм. 1986 онд Transition альбом John Larkin лейблээ гаргасан нь тухайн цагтаа амжилтгүй байсан ч одоо үнэ цэнэтэйд тооцогддог.
Ерээд онд тэр Берлинд ирээд жаазын төгөлдөр хуурчаар тоглолтуудад оролцож байлаа. Энэ үеэс тэрээр өөрөө тоглохын хажуугаар дуулахаар шийдсэн гэдэг. Мөн энэ цагаас тэр скэт дууг дэнс ба хип-хоптай холин дуулах болжээ. Тэр Инго Кэйсем, Тони Катанья нарын продюссерийн удирдлагаар «Scatman (Ski-Ba-Bop-Ba-Dop-Bop)» гэсэн анхны синглээ гаргасан байв. Энэ цомгоороо тэр ээрүү хүүхдүүдэд туслах хүсэлтэй байлаа. Тэр цагаас Скэтмен Жон нэрээр тоглолтоо хийж дараалан гурван цомог гаргасан байна. Хүнд өвчтэй байсан ч тэрээр ачааллаа бууралгүйгээр ажиллан “Бурханд таашаалтай бүгд нь надад сайхан үйлс… Би сайхан амьдралыг тууллаа. Гоо үзэсгэлэнг мэдэрлээ” гэж хэлж байлаа. Тэрээр уушигны хорт хавдраар Лос-Анжелес дэх гэртээ 1999 оны арванхоёрдугаар сарын 3-нд өөд болжээ.
Энэ өдөр таалал төгсчээ
Карл Хаусхофер, Германы геополитикийн сургуулийг үндэслэгч (1869.08.27 – 1946.03.13)
Карл Хаусхофер
Улс орнуудыг биологийн организм мэтээр өргөжин тэлэх үзэл баримтлалыг Монтескье, Челлен, Ратцель, Маккиндер, Мэхен зэрэг олон эрдэмтэн сонирхож ирсэн билээ. Карл Хаусхофер өмнөх онолуудад үндэслэн геополитикийн өөрийн зарчмыг бий болгон өшөө авалт ба түрэмгийллийг сурталчилж байлаа. Тэрээр геополитикт гуравдугаар рейхийн албан ёсны баримтллын хэсэг нь болсон тийм төрхийг гаргаж өгчээ.
Карл Хаусхофер 1869 оны наймдугаар сарын 27-нд Мюнхен хотод төржээ. Баварийн цэргийн академийг төгсгөсөн тэрээр дэлхийн I дайн дуустал цэргийн албанд зүтгэж цэргийн шинжлэх ухааныг заадаг байлаа.
Түүний бүтээлүүдэд географын детерминизм, арьсны өнгөөр гадуурах үзэл ба нийгмийн дарвинизм давамгайлж байлаа. Нацист Германд Хаусхоферын геополитик ер бусын моод болон ид шидээр сонсогдож байв. Түүнийг “Гитлерийн ард байгаа хүн” гэсэн нэртэй байлаа. Фюрер түүний геополитикийн онолыг нацист түрэмгийллийн амархан тайлбарлалт болгон ашигласан юм. Тэрээр өөрийн дуртай “орон зай нь хүч чадлын нөхцөл мөн” гэсэн үгийг Хаусхофераас “зээлдсэн” байв. Гадаад орнуудад түүнийг нацист суртлын багануудын нэг бөгөөд нацизмын дуудлага гэж үзэж байлаа. Гэхдээ түүний онолыг хэрэгжүүлэхээр нацистууд зүтгэсэн нь Хаусхоферыг “галзууруулахад” хүргэжээ. Түүний хүү оролцсон 1944 оны долдугаар сарын хуйвалдаан унасаны дараа Хаусхоферыг баривчилсан байв. Хүүгээ буудуулан цаазлагдсаны дараа нацизмын үлгэрээс нэг мөр салаад тэрээр 1946 оны гуравдугаар сарын 13-нд Вейльхеймын ойролцоох Пеле сууринд амиа егүүтгэн өөрийгөө бууджээ.