Брюс Спрингстингийн шинэ цомог тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Брюс Спрингстингийн шинэ цомог тун удахгүй

Рок хөгжмийн нэгэн дагуул урсгал болох “Heartland rock”-оор тоглодог  Брюс Спрингстинг сүүлийн үед аялан тоглолтуудаар дагнах болсон билээ. Тэрбээр 2 жил гаруй сул зогссоны дараа шинэ цомгоо хийж дуусгасан байна. Уг цомгоо ирэх оны эхээр тайлагнах бөгөөд цомгынхоо нэр болон холбогдох мэдээллийг нь гэнэтийн сюрприз барихын тулд нууцалж байгаа гэнэ. Тэрбээр бүх цаг үеийн шилдэг 100 дуучдын 36-д нэрлэгдсэн түүнийг 70-аад оны эхээр байгуулагдаж байсан “The E Street Band” хамтлагийг авч явдаг гэдэг.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж