Хятадын худалдаа алдагдалтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Хятадын худалдаа алдагдалтай гарчээ

Сүүлийн зургаан жилийн дотор Хятадын худалдааны эргэлтэд алдагдал гарч, гуравдугаар сарын дүнгээр 7,2 тэрбум ам.долларын сөрөг сальдо бүртгэгдлээ. Худалдааны эргэлтийн сөрөг зөрөөний талаар өмнөх сард тус орны Худалдааны сайд Чэнь Дэмин хэлж байлаа. Гэхдээ тэрээр энэ сөрөг үзэгдэл удаан үргэлжлэхгүй удалгүй дахин нэмэх үзүүлэлттэй болно гэж байсан билээ.
Худалдааны  сөрөг сальдоны мэдээ нь барууныханы Бээжингийн монетарын бодлогод дургүйцэлээ гаргаж байгаатай давхцлаа. Барууны орнууд Хятадыг мөнгөний ханшаа доогуур барин Европын орнуудад хийж байгаа экспортоо хиймлээр нэмэгдүүлж байна гэж буруутгаж байгаа юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж