Ц.Улаанхүүгийн хэрэгт гэрчээс мэдүүлэг авна

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Ц.Улаанхүүгийн хэрэгт гэрчээс мэдүүлэг авна

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Улаанхүүд холбогдох хэргийг  өнөөдөр хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр  гаргалаа. Учир нь мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байгааг дурьдаад, хохирлын хэмжээг болон гэрчээс зарим зүйлийг тодруулах шаардлагатай  гэж үзжээ. Ц.Улаанхүү нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн нэгдсэн конвенци”-ийн 3 дугаар жагсаалтад орсон мансууруулах бодис болох морфин, героины бэлдмэлийг онц их хэмжээтэйгээр буюу 0.523 кг-ыг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилгоор Б-д шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт холбогдсон юм. Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг наймдугаар сарын 25-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Улаанхүүд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүх уг хэргийг аравдугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж