Сөүлээр виз хамаарахгүй нисгэх болов

Хуучирсан мэдээ: 2011.03.13-нд нийтлэгдсэн

Сөүлээр виз хамаарахгүй нисгэх болов

Япон улсад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас тус улсад оршин суугаа иргэдээ  нүүлгэн шилжүүлж авчрахад манай талаас нислэг хүрэлцэхгүй байгаа. Тиймээс  ажлын хэсгийнхэн  БНСУ-аас тусламж хүсч, өчигдөр Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд н.Гэрэлийг  тус улсын ГХЯ-ны төлөөлөгчтэй уулзуулжээ. Уг уулзалтаар монголчуудыг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлэхийн тулд БНСУ-аар дамжин зорчиход виз хамаарахгүй байлгах талаар тусламж хүсчээ. БНСУ уг хүсэлтийг  хүлээн авч, улмаар  Токио-Сөүлийн чиглэлийн нислэгт манай улсын иргэдийг ”Нарита” Олон Улсын нисэх онгоцны буудлаас виз хамаарахгүй зорчих боломжийг олгосон байна. Өөрөөр хэлбэл, Японоос монгол руугаа буцах хүсэлтэй иргэд виз хамаарахгүй Сөүлээр дамжин нутагтаа ирэх боломж бүрджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж