
Дөрөвдүгээр сарын 8-нд Тбилисид сөрөг хүчин ба цагдаагийн хооронд мөргөлдөөн гарчээ. Энэ сарын 30-нд болох орон нутгийн сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлэж байсан хэвлэх үйлдвэрийг хааснаас сөрөг хүчин замын хөдөлгөөнийг хаахаар оролдсон юм. Энэ мөргөлдөөний үеэр сөрөг хүчний найман хүн тэдний тоонд Ард түмний намын Ерөнхий нарийн бичгийн даргыг барин саатуулсан байлаа. Сүүлд нь нарийн бичгийн даргад нь сануулга өгч бусад долоон хүнийг нь торгосны дараа тэднийг сулласан байна.