
ЗТБХБЯ, тус салбарынхан нэг өдрийн цалингаа Японы ард түмэнд хандивлахаар болсныг энэ үеэр сайд Х.Баттулга Элчин сайдад дуулгалаа.
ЗТБХБ-ын салбарт Япон улсын зээл, буцалтгүй тусламжаар олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Тухайлбал, “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл буюу Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбосон ган төмөр хийцтэй гүүр барих төсөл” 37 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж 2012 оны сүүлчээр ашиглалтад орно. Мөн 14.5 тэрбум төгрөгийн өртөгтэй “Дархан хотын ус хангамийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”, “Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөл” гэх мэт олон төсөл тус улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна. Төв аймгийн Хөшгийн хөндий Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл Япон улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна.