Албанийн зураач Саимир Страти кофены үрлээр урласан мозайкийн бүтээлээрээ Гиннесийн номд бичигдлээ. Тэрбээр хуурсан, хатаасан зэрэг олон янзын кофены үрлээр Бразилийн бүжигчин, Японы бөмбөрчин, Америкийн каунтри дуучин, Европын баян хуурч, Африкийн бөмбөрчнийг дүрсэлжээ.
“Аяга кофе уунгаа бие биедээ хайр бэлэглэх нь их наймын уулзалтаас илүү биднийг ойртуулж нөхөрлүүлдэг гэдгийг л бүтээлээрээ хэлэхийг зорьсон” хэмээн 45 настай Саимир өгүүлэв. Энэхүү бүтээл 25 ам.метр талбайтай бөгөөд нийтдээ 140 кг кофе ашигласан байна.
Саимир өмнө нь хумсаар Да Винчи, шүдний чигчлүүрээр морь, эрэг боолтоор Гомер, бийрээр Майкл Жексоныг урлан тус Гиннесийн амжилтуудыг тогтоож байсан хүн гэнэ.