
цахилгаан станцын хөргөлтийн системд осол гарч, царцмаг байдалтай
устөрөгчийн халалтаас дэлбэрэлт гарсан талаар өмнө мэдээлж байна.
Халалтыг бууруулахын тулд тодорхой хэмжээний цацраг идэвхит бодисийг мөн
гадагшлуухаас аргагүй байжээ.
Цацраг идэвхит бодисыг гадагшлуулсантай холбогдуулан учрах хохиролын
талаар мэдээллэхгүй байсан бол өнөөдөр Японы Сайд нарын танхимын тамгын
газар тус онцгой бүс орчмын 10 километрын хүрээнд нийт 15 хүн цацраг
бодисын хордлого аваад байгааг мэдэгдлээ.
Фукушимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцын гуравдугаар урвалын
зуухны хөргөлтийн систем доголдол сааталтай болсон тул уг компани уурыг
гадагшлуулах гэж байгаагаа мэдэгджээ. Үүнээс гадна газар хөдлөлтөд
нефтийн бүтээгдэхүүн урсан гарсан Фукушимагийн нэгдүгээр цөмийн
цахилгаан станцын зуухын цогцолборт далайн ус оруулах ажлыг бүрэн
дуусгаж одоогоор аюулгүй байдалд орсон байгааг танилцууллаа.
Б.Мандах