Бакиевт аюулгүй байдлын баталгаа өгөв

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Бакиевт аюулгүй байдлын баталгаа өгөв

Киргизийн түр Засгийн газар Курманбек Бакиевт бүрэн эрхээсээ татгалзахад нь хувийн аюулгүй байдлын баталгааг өгч байна. Уг мэдэгдлийг  түр засгийн төлөөлөгч Эдиль Байсалов өөрийн блогдоо нийтэлжээ. Тэр мэдэгдэлд, Бакиев ба хамаатнууд нь тус оронд иргэний дайныг өдөөсөн гэж буруутгасан байв. Тухайлбал, ерөнхийлөгчийн дүү Жаныбек Бакиев цэргийнхэн ба цагдаа нарт жагсагчдыг буудах тушаалыг өгсөн гэсэн байлаа. Жагсагчдаас амь үрэгдсэн 75 хүний хэргийг мөрдөхөд олон улсын комисс ажиллуулахаар түр засаг амласан байв. Энэ сарын 7-ны өдөр Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажиллагаа нь олон нийтийн үймээн болсон ба энэ үеэр сөрөг хүчнийхэн засгийн эрхийг авч чадсан юм. Ерөнхийлөгч Курманбек Бакиев Бишкекээс зугтсан байв. Бакиев ба түүний гэр бүлийнхэнд эрэл зарлаад байгаа билээ. Бакиев улс орны байдлыг хянаж чадахгүйд хүрснээ хүлээсэн боловч ерөнхийлөгчийн эрхээсээ татгалзаагүй байгаа. Үүнээс гадна тэрээр цус урссанд сөрөг хүчнийхэнийг буруутгасан байна. Засаг солигдох үеэр улс орон даяар дээрэм тонуул хийдэв. Одоо Киргизийн нийслэл ба захын дүүргүүдэд газар булаах ажиллагаа эхлээд байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж