Бүх монголчуудыг үнэ төлбөргүй авчрахгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.13-нд нийтлэгдсэн

Бүх монголчуудыг үнэ төлбөргүй авчрахгүй

Япон Улсын Мияги болон Иватте мужид 8.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотой  тэнд оршин сууж буй зарим монголчуудыг  үнэ төлбөргүй нутагтаа авчрах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  гаргасан билээ.  Тэгвэл өчигдөр шөнийн 03.10 цагийн нислэгээр Японоос ирсэн монголчууд дээрх мэдээллийг ташаа ойлгож, японоос нутагтаа ирэх бүх монголчуудыг үнэ төлбөргүй авчрах шийдвэр гарсан гэсэн мэдээлэлтэй байв. Зарим нэг зорчигчид “Өөрсдийн зардлаар ирсэн монголчууд хэзээ тийзний зардлаа буцаан авах вэ” гэсэн асуултыг сэтгүүлчдэд тавьж байв. Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас дахин тодруулахад “Японы  Мияга, Фукушима, Ибараки, Иватте зэрэг хамгийн их гамшигт өртсөн бүст амьдарч буй монголчуудыг  үнэ төлбөргүй нутагт нь авчрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан, нутагтаа буцаж ирж буй бүх монголчуудыг үүнд хамаарахгүй ” гэв.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж