
Хейла-Боппа сүүлт одны араас нисэж яваа сансарын хөлөг манай дэлхийд ирнэ гэж 1997 онд шуугиж байсантай ижил юм боллоо гэж Леонид Еленин тэмдэглэж байна. Харин энэ тэнгэрийн биет хүн төрөлхтөнд ямар нэгэн хор хохирол учруулалгүйгээр манай дэлхийгээс холуур өнгөрсөн билээ. Эрдэмтдийн нээсэн тэр сүүлт од манай дэлхийтэй мөргөлдсөн бол сүйрэл зайлшгүй болох байсан юм. Елениний сүүлт одны тойрог зам эрдэмтдэд тодорхой байсан ба манай дэлхийгээс ойролцоогоор 35 сая километрийн зайтай өнгөрнө гэж тэд үзэж байсан юм. Энэ зай нь манай дэлхийгээс Сар гариг хүртлэх зайнаас 90 дахин хол юм. Нарны ойролцоо тойрог зам дээр авсан SOHO сансар, нарны обсерваторын зураг дээр тэр сүүлт од харагдаагүй байна. Үүнээс өмнө Австралийн одон орон судлаач сонирхогчид түүний гэрэл эрс буурч байхыг ажигласан байна. Энэ үйл явдлаас үүдээд мэргэжилтнүүд тэр сүүлт од сөнөсөн гэж үзэж байна. Энэ тэнгэр эрхэсийн зочны хувь заяа нь ингэж төгссөн нь галт гэрэлтүүлэгчид хэт ойртсноос болсон гэж "Оросын дуу хоолой" радиод Леонид Еленин тайлбарласан юм. «Дэлхийн тойрог замын дотор орж ирсэн ямарч сүүлт од тэр тусмаа "эрчтэй шинэ" сүүлт од анх удаа Наранд ойртож байгаа бол гол төлөв замхардаг юм. Энэ нь түүний хэмжээнээс шалтгаалдаггүй эрдэмтдийн үзэж байгаагаар түүний бүтцээс болдог байна. Энэ нь маш хэврэг жишээлбэл том том мөсөн хэсгүүдийн конгломерат байж болох ба нарны туяа болон нарны салхины үйлчилгээнд хэсэг хэсэг болон бутардаг юм. Энэ сүүлт одтой ийм юм болсон байх гэж би бодож байна» гэж Леонид Еленин хэллээ."Ер нь түүхэн үе бүхэнд сүүлт одыг аюул сүйрлийн дохио гэж үздэг байсан. Гэхдээ бид чинь 17 биш, 18 биш 21-р зуунд амьдарч байгаа болохоор сүүлт одны тухай дундад зууны үеийн ойлголтоосоо салах хэрэгтэй байна. Тэд ямарч зөн совин авчирдаггүй юм" гэж Леонид Еленин ярины төгсгөлд хэллээ.