-Таны амьдарч байсан Гумма хотод нөхцөл байдал ямар байна вэ? Наритад хэдэн цаг саатав?
-Миний амьдарч байсан хот тийм ч аюултай бүс биш л дээ. Тэнд нөхцөл байдал хэвийн гэж хэлж болно. Тэнд байсан миний таних 10 гаруй монгол хүн визээ үхүүлээд ирлээ. Нарита нисэх буудал дээр визээ даруулах гэж гурван цаг хүлээсэн. Визээ даруулж чадалгүй үлдсэн монгол иргэн олон байна лээ.
-Та Японд руу хэзээ явсан бэ. Буцаж явах бодол байна уу?
-Би хэлний бэлтгэлд яваад зургаан сар болж байсан юм. Миний виз хоёр жилийн хугацаатай байсан учир үхүүлэхээс аргагүй болсон. Мэдээж гамшгийн байдал намжвал Япон руу буцах бодол бий. Надтай адил олон оюутан байгаа учир визээ үхүүлээд ирсэн хүмүүсийн визний эрхийг сэргээх асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсмээр байна.