Наритад бичиг баримтгүй иргэд цөөнгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.13-нд нийтлэгдсэн

Наритад бичиг баримтгүй иргэд цөөнгүй байна

Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудлаас МИАТ компанийн эхний ээлжийн онгоцоор өнгөрсөн шөнө ирсэн монгол иргэдийн ярьж буйгаар Нарита нисэх буудал дээр бичиг баримтаа авч чадаагүй болон тасалбарын мөнгөгүй иргэд олон байгаа аж.

Монгол Улсын Засгийн газар өчигдөр хуралдаад, эхний ээлжинд гамшгийн бүсэд байгаа монгол иргэдээ үнэ төлбөргүйгээр онгоцоор эх оронд нь тээвэрлэж авчрахаар шийдвэрлэсэн байгаа.  Өөрөөр хэлбэл, Мияги, Фукушима, Ибараки, Иватте мужуудад байгаа гамшигт өртсөн монгол иргэд  үүнд хамаарагдах юм.

.
С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж