Японы гамшгийн бүсд тооцогдох Сэндай дахь хорогдох байранд ороод байгаа долоон монгол оюутан хоёр өдөр хоол хүнсгүй байгаа аж. Тэдэнд өчигдөр өдрийн 13.00 цагийн үед нэг удаа цэвэр ус өгчээ. Сэндай дахь хорогдох байранд байгаа буй долоон оюутны нэг нь найз нөхдөөрөө дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ өчигдөр холбогдсон байна. Мөн нутгийн нэгэн сүмд манай улсын 29 иргэн байгаа бол Сэндай хотын нэгэн сургуулийн байранд Монголын 50 иргэн байгаа гэсэн мэдээлэл байна. Гэхдээ тэдгээр иргэдийн нэрс одоогоор тодорхойгүй байгаа юм.
Н.Түвшин