Монгол иргэдийн түрүүч нутагтаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.13-нд нийтлэгдсэн

Монгол иргэдийн түрүүч нутагтаа ирлээ

МИАТ компанийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнийн 03.10 цагт “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд 162 зорчигчтойгоор газардлаа. Уг нислэгээр  найман хүүхэд, гадаадын 11 иргэн ирсэн байна. Токиогоос ирэхээр  бүртгүүлсэн Монголын иргэдийн нэг нь  ирээгүй байна гэсэн мэдээлэл  онгоцны буудал дээр гараад байв. Энэ талаар МИАТ компанийн албаны эх сурвалжаас тодруулахыг хүссэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй. Харин хувиарт нислэгээр зорчин ирээгүй  эмэгтэйн төрсөн эгч Л.Наранчимэг “Миний дүү Токиод найман жил амьдарсан. Өчигдөр  06.00 цагаас хойш холбоо барьж чадсангүй. Одоогоор МИАТ компанийн холбогдох албанынхнаас тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн алга. Урд өдөр нь  дүүтэйгээ холбогдоход бие тааруу, толгой маш хүчтэй өвдөж байсан гэж  ярьсан. Уг нь өнөөдрийн /өчигдөр/ нислэгээр ирэх хүмүүсийн дунд нэр нь ирсэн байсан юм” гэв.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж