Сэтгүүлчид хамбын “нүглийг” илчлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид хамбын “нүглийг” илчлэв

Associated Press агентлаг ширээт лам Йозеф Ратцингерын гарын үсэгтэй 1985 онд бичсэн захидлыг олжээ. Ирээдүйн Ромын дээд гэгээнтэн захидалдаа бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан Стивен Кисли гэх ламын цол хэргэмийг хураах гэсэн Оклендын ширээт ламтны салбарынхаа зөвлөмжийг үл тоомсорлосон маягаар бичсэн байв. Шашны байгууллагуудын дотоод харилцаа болсон тэр захидлыг Ратцингер латинаар бичсэн байлаа. Өмнө нь 1981 онд Оклендын ширээт лам Жон Камминсаас Ватиканд илгээсэн захидалдаа Кислийн цол хэргэмийг хураах асуудлыг санал болгоод хурдан шийдэхийг хүссэн байжээ. Тэр үед Ватиканд Итгэл үнэмшлэлийн конгрегацийг удирдаж байсан Ратцингер гурван жилийн дараа ширээт лам Камминст хариу бичин түүний зөвлөмжийг  хүлээн зөвшөөрч байгаа ч хэрэг явдлыг дахин судлах хэрэгтэй хэмээн асуудлыг бүрхэгдүүлсэн байжээ. Ингээд Кивслийн асуудлыг шийдэлгүй өнгөрсөн ба түүнийг зөвхөн 1987 онд л шашинаас зайлуулсан байв. Гэвч тэр нь шашинтай холбоотой хүүхдэд туслах буяны байгууллагад ажиллаж байгаад 2002 онд лам байсан тэр бага насны 12 хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр баригдан шийтгэгджээ. Педофили буюу хүүхдийг садар самуунд уруу татсан хэргийг Ромын католикуудын дээд удирдлага нуун дарагдуулж байсан дуулиан энэ жилийн гуравдугаар сард дахин дэгдлээ. The New York Times сонины сэтгүүлчид санваартнуудыг олон жилийн турш лам нарын сексийн гэмт хэргийг дарагдуулсан гэж буруутгасан материал гаргав. Лоуренс Мерфи гэх ламтан 200 орчим  сонсголгүй эрэгтэй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэгтэй ч сахил хүртсэн хэвээр байгаа нь уг материалд бичигджээ. Удалгүй Ватикан уг хэргийг үгүйсгэснийг шүүмжлэгч нарт няцаалт өгөхөөр амласан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж