Б.Галаарид МСЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдов

Хуучирсан мэдээ: 2011.12.11-нд нийтлэгдсэн

Б.Галаарид МСЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдов

Монголын сэтгүүлчдийн XV их хурал бүтэн өдөр шөнө үргэлжилж ням гаригийн өглөөний 07.00 цагт өндөрлөлөө. Өглөөний 06.20 цагийн орчим өндөрлөсөн тооллогын комиссийн дүн гарахад санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 52,34 хувийн саналаар зохиолч, сэтгүүлч Б.Галаарид Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэргүүн дэд ерөнхийлөгчид МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчид "Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Заяабат, Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж нар сонгогдсоныг тооллогын комисс илтгэлээ.

Энэхүү хурлаар МСЭ шинэчилсэн дүрмийг баталсан бөгөөд дүрмийн төсөлд Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй байна хэмээн заасан ч хуралд оролцохоор орон нутгаас ирсэн сэтгүүлчдийн хүсэлт, шахалтаар дахин нэг дэд ерөнхийлөгчийн орон тоо бий болгож, орон нутгийн сэтгүүлчдийн асуудлыг дангаар нь хариуцуулахаар болсон билээ.

Мөн хурлаар Хяналтын зөвлөлийн долоо, Гүйцэтгэх хорооны 19 гишүүнийг сонголоо.


А.Чандмань

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж