Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 10

Дөрөвдүгээр сарын 10-ны баяр
 
Жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь ням гаригт Нидерландад Үндэсний музейн амралтын өдрийг (National Museum Weekend, Nationaal Museumweekend) тэмдэглэн тус орны 500 музейд үнэ төлбөргүй нээдэг байна.  

Өдрийн ишлэл

“Загасны уурга гэдэг нь нэг үзүүртээ дэгээтэй, нөгөө үзүүртээ тэнэгтэй саваа юм”
“Хэрэв таашаал өгөх гэж байгаа бол түүнийг аваад сурчих”

(Английн гүн ухаантан, романтик Уильям Хэзлитт 1778 оны дөрөвдүгээр сарын 10-нд төржээ)

Үйл явдал

1865 ОН. Генерал Эдвард Ли генералуудын холбоонд генерал Грантад бууж өгснөөр Америкийн иргэний дайн дуусчээ.

1906 ОН. “Хоёр талд” ажиллаж байсан оросын хар лам Георгий Гапоныг хөнөөжээ. Санкт-Петербургийн олон үйлдвэрт нэр олж чадсан тэр 1905 оны “цуст ням гариг” гэж нэрлэгдсэн нэгдүгээр сарын 9-ний хэрэг явдал эхлэхэд өөрийн талд 9000 хүнийг татаж чадсан байв. Хаанд шаардлага тавих тунхагийн тухай санаа 1904 онд түүнд орж иржээ. Тэрээр жагсагчдыг цэргүүд буудна гэж бодоогүй байлаа. Хэрэв хаан ажилчдын шаардлагыг биелүүлэхгүй нөхцөлд хэрэглэх бөмбөгийг тэр эсерүүдээс гуйж байсан аж. Хожуу цагдаагийн газар түүнийг хуурч авчраад олсоор боомилж хороожээ..

1938 ОН. Бүх Холбоотын коммунист намын Төв хороо болон Зөвлөлтийн Засгийн газар дээд сургуулиуудад дөрвөн баллын “онц”, “сайн”, “дунд”, “муу” гэсэн үнэлгээний системыг хэрэглэх тогтоол гаргасан байна.

1997 ОН. Вашингтон хотын Смитсоны музейд Лемельсоны гэх-MIT (Massachusets Institute of Technology) шагналыг компьютерийн “хулгана” бүтээсэн Дуглас Энжелбартад ёслол төгөлдөр гардуулжээ. Энэ жил тутмын шагналыг “бие даасан зохион бүтээгч” Жером Лемельсон  үүсгэсэн бөгөөд харин MIT мөнгөн шагналыг нь өгдөг. 500 мянган ам.долларын энэ шагналыг зөвхөн Америкийн зохион бүтээгчдэд (гурав хүртэл хүнд) гардуулдаг аж. Энжельбарт өөрийн бүтээл “хулганадаа” 1970 онд патент авчээ.

2003 ОН. Багдадын Al Kindi  эмнэлэгийг танхайрагчид тонов. Танхайрагчид Гадаад элчин яам, Иракийн яам тамгийн газар музейг тонох нь ихслээ. Энэ өдөр таван яамны газар шатаж байв. Америкийн цэргүүд өөрсдөө Саддамын ордноос хулгай хийсэн хэрэг бас гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж