Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар 73 кг-д өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар 73 кг-д өрсөлдөж байна











Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруулах тэмцээн Спортын т
өв ордонд үргэлжилж байна. Тэмцээн түр завсарлаад, одоо 15.00 цагаас шигшээ барилдаан эхлэх гэж байна. Өнөөдөр улсын аваргын төлөө эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81 кг-ын жингийн бөхчүүд, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын тамирчид өрсөлдөж байгаа юм. Дэлхийн аварга
Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нарын хувьд энэ удаагийн тэмцээнд жин
өгсч, 73 кг-д өрсөлдөж байна. Тэд хоёул шигшээ барилдаанд шалгарч үлдээд байна. Финалын
барилдааны д
үнг бид та бүхэнд цаг тухайд нь хүргэх болно.

 

Б.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж