”Guildford Coal” нөөцөө 231 сая тонн-оор нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

”Guildford Coal” нөөцөө 231 сая тонн-оор нэмэгдүүлэв

Дундговь аймагт хэрэгжүүлж буй “Дунд говь” эрчим хүчний хайгуулын төсөл хэрэгжүүлж буй "Guildford Coal" (ASX:GUI) компани уг төслийнхөө ЖОРК нөөцийг 231 сая тонн гэж урьдчилан тогтоожээ. Төслийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг ирэх оны гуравдугаар сараас үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл нь Онги голын сав газарт 36 мянга га талбайг хамрах хоёр лицензийн талбайд хамаарах юм. Хайгуулын 15466Х, 12929Х лицензэд Цагаан овоо, Цахиурт говь зэрэг орд оршдог ажээ. Гэхдээ тус компани Дунд говь төслийн талбайд 680 сая нөөц илрэх боломжтой гэж үзэж байна.

Guildford нь Австралийн Куэнсланд мужид нүүрсний хэд хэдэн хайгуулын лиценз эзэмшдэг байна.

Тус компани нь Монгол дахь 70 хувийн эзэмшил бүхий “Terra Energy” охин компаниараа дамжуулан үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. “Terra Energy” компани нь “Дунд говь” төслөөс гадна 5 хайгуулын лиценз бүхий “Өмнө говь” хайгуулын төслийг хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд саяхан “Өмнө говь” төслийн хайгуулын ажлаар 63 сая тонн коксжих нүүрсний нөөцийг дундажлан тогтоосон тухай зарласан билээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж