Аргаль, янгирт өвс, хужир шүү хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Аргаль, янгирт өвс, хужир шүү хүргэжээ

Өнгөрсөн өвлийн их зуд, өнөөдөр ч үргэлжилж буй урт хүйтэн хаврын
улмаас малчид, мал сүрэг төдийгүй зэрлэг ан амьтад ч туйлдаж байна. Иймд хүнд хэцүү
нөхцөлд байгаа ан амьтдад тэжээл хүргэх аян өрнөж буй аж. Саяхан Өмнөговь, Баянхонгор
аймгийн өмнө хэсгийн нутгийг хамардаг Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын
амьтдад хужир шүү, өвс хүргэжээ. Тус цогцолборт газарт 925 толгой аргаль, янгир
байдаг аж. Тэдгээр амьтдад 3,6 тонн өвс, гурван тонн хужир шүү хүргэж өгчээ.

 

Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж