Шатахууны хомсдол нүүрлэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдол нүүрлэхгүй

Засгийн газраас шатахууны нөөцийг  2-3 сараар бүрдүүлэх шийдвэрийг өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүний тулд шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол үүсэх үед нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг салбарын хэрэгцээг 15 хоногоор хангах зорилгоор автобензины улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийг Эрсдэлийн сангаас гаргахаар боллоо. Энэхүү шийдвэрээс болж иргэдийн дунд шатахууны хомсдол үүсэх гэнэ гэсэн ойлголт төрөөд буй. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан иргэдэд хандаж, шатахууны хомсдол өнөөдөр ч, маргааш ч, цаашдаа үүсэхгүй гэсэн мэдээлэлийг хэвлэлийнхэнд дөнгөж сая өглөө. Учир нь Монгол Улсад шатахууны нөөц өнөөдрийн байдлаар хангалттай байгаа бөгөөд урьд нь ганц эх үүсвэрээс шатахуун нийлүүлдэг байсан бол өнөөдөр хэд хэдэн эх үүсвэрээс шатахуун импортолж байгаагаа дуулгасан юм.

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж