Усан спортынхон шилдгээ шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Усан спортынхон шилдгээ шалгаруулна

Монголын усан спорт сонирхогчдын холбооны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус холбоо шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Усчдын шинэ жилийн ёслол арванхоёрдугаар сарын 11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Sport pub”-д болох ажээ. Шинэ жилийн ойн арга хэмжээний үеэр холбоо анх удаа шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг дасгалжуулагч шалгаруулах гэж байгаа билээ.

Монгол оронд ардчилсан хувьсгал айлчлан ирэхтэй зэрэгцэн спортын “хувьсгал” морилсон бололтой. Мөн хоккейчид Монголын хоккейн холбоо байгуулагдсаны 20 жилийн ойгоо арванхоёрдугаар сарын 17-нд ёслон тэмдэглэхээр бэлтгэж байна. 

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж