Байнгын хорооны хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хурал хойшлов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 14.30 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар хуралдааныг хойшлуулахаас аргагүйд хүрлээ. Тус байнгын хороогоор Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төсөл, мөн Инновацийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан юм. Маргааш чуулганы нэгдсэн хуралдаан болох хуваарьтай тул эл хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал ирэх долоо хоног хүртэл хойшлогдох болж байна.

Засгийн газрын гишүүдийг 5-10 минутаар байнгын хорооны хуралдаанд хоцорч ирэхэд, хяргачих гээд байдаг УИХ-ын гишүүд өөрсдөө намба алдаж өнөөдрийн хамтарсан хуралдаанд асуудал оруулах байсан яам, агентлагийн дарга, сайд нарыг 2 цаг шахам хүлээлгэж, ажлыг нь алдууллаа. Бусдад шүүмжлэл хэлэхээсээ урьтаад өөрсөддөө анхаарч эхлэхгүй бол энэ янзаар УИХ-ын ажил урагшлахгүй шинжтэй шүү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж