БТСГ, Тайванийн спортын менежментийн холбооноос хамтран Спортын менежментийн хоёрдахь ээлжийн сургалтыг энэ сарын 7-17-нд Тайбэй хотноо зохион явуулж байна. Сургалтад аймаг, дүүргийн БТСГ-ын дарга нар, яамдын арга зүйчид, БТСГ-ын ажилтан 21 хүн хамрагдаж, спортын барилга байгууламжийн менежмент, нийтийн биеийн тамирын менежмент, хүний нөөцийн бодлого, санхүүгийн менежмент зэрэг үзсэн хичээлийн дагуу сертификат гардан авах юм. Хоёр байгууллагын хооронд үзэглэсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу эхний ээлжийн сургалтыг аравдугаар сарын 12-22-нд амжилттай зохион байгуулсан билээ.
“Спортын шуудан” сонин