
Энэ удаа Хил хамгаалахын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газрын спорт танхимд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагууд дүүргийн аваргын төлөө сагсан бөмбөгөөр өрсөлдсөн байна.
Тэмцээнд 40 гаруй байгууллагын эрэгтэй, эмэгтэй 70 орчим багийн нийт 600 гаруй тамирчид оролцжээ. Эрэгтэй баг тамирчдаас нэгдүгээр байрт Клиникийн II эмнэлэг, удаах байрт Отгонтэнгэр их сургууль, гуравдугаар байрт Шинэ Монгол дунд сургуулийн баг тамирчид шалгарсан байна. Эмэгтэй баг тамирчдаас нэгдүгээр байрт БХИС, хоёрдугаар байрт 44 дүгээр дунд сургууль, гуравдугаар байрт Улаанбаатар их сургуулийн багууд шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авчээ.
Бридж констракшний “Баянзүрх Буллз” багийг 2006 онд байгуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд дараалан дээд лигт медалт байрт шалгарч иржээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тэргүүлдэг “Баянзүрх нийгмийн хөгжил сан” юм.