Герман, Францын зээлжих зэрэглэл буурна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Герман, Францын зээлжих зэрэглэл буурна

"Standard and Poor" агентлагаас Герман, Франц тэргүүтэй эдийн засаг нь харьцангуй тогтвортой байгаа Евро бүсийн орнуудын зээлжих зэрэглэлийг бууруулах тухай мэдэгджээ. Энэ мэдээлэл гарсны дараа еврогийн ам.доллартай харьцах ханш огцом унасан байна.

Францын Ерөнхийлөгч Н.Саркози, Германы Канцлер Ангела Меркель нар Парист уулзаж, хямралыг арилгахын тулд ирэх онд хийх зүйлсийнхээ тухай ярилцсан.

Түүнчлэн Европын холбоо Олон улсын валютын сангаар дамжуулан их хэмжээний өртэй орнуудад зээл олгож магадгүй болсон билээ. Энэ нь Евро бүсийн "ачаа"-г үүрч яваа Германы эдийн засагт хамгийн хүнд тусах юм. Тиймээс олон улсын агентлагууд тус улсын зээлжилтийн зэргийг бууруулахад хүрээд байгаа бололтой.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж