Олимпийн асуудлаар гурван талт хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Олимпийн асуудлаар гурван талт хэлэлцүүлэг болов

Лондонгийн олимп хором хормоор наашилсаар. Монголын шигшээ багийнхан энэ үед олимпийн бэлтгэлжилтийн талаар тал бүрээс нь хэлэлцэж байна. Үүний нэг жишээ нь спорт элэгтэй хүмүүсийн гурван талт уулзалт хэлэлцүүлэг байлаа. “Чингис”-т болсон уг нээлттэй хэлэлцүүлэгт шигшээ багийн дасгалжуулагч нар, мөн эрдэмтэн судлаачид, БТСГ болон олимпийн хорооны тэргүүнүүд оролцсон юм. Мөн Лондонгийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, Монгол Улсын шадар сайд М.Энхболд хүрэлцэн ирэв. Шигшээ багийнхны илтгэл дээр үндэслэн шинжлэх ухаан талаас нь нэлээд нухацтай хэлэлцсэн уг хурлын талаар оролцогчдын байр суурийг сонслоо.

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням: Одоохондоо бэртэл, гэмтэлтэй тамирчин алга

-Манай жүдочид одоогоор олимпийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож байна. Боломжийн хэмжээнд амжилт үзүүлж байгаа. Нэлээд хэдэн тамирчин шилдэг 16-д бичигдэж байгаа учраас энэ эрчээрээ явбал 10-аас илүү тамирчин эрх авах бололцоотой. Х.Цагаанбаатарын бэртэл, гэмтэл гайгүй болсон. Одоогоор манай жүдочдоос бэртэлтэй тамирчин алга байна.

Буудлагын багийн дасгалжуулагч Л.Ундралбат: Олимпийн эрхээ нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна

-Бидний хувьд олимпийн нэг эрхтэй байгааг хүн бүр мэдэх биз. Одоо ирэх оны нэгдүгээр сарын Катарын Дохад олимпийн эрх олгох ганц тэмцээн бий. Энэ тэмцээнд манайхан есөн төрлөөр оролцохоор бэлтгэлээ базааж байна. Төрөл тус бүрт эхний хоёр байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх олгох юм. Бэлтгэл сургуулилт хэвийн хэмжээнд үргэлжилж байгаа.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж