Шатахууны нөөцийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Шатахууны нөөцийг нэмнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрсдэлийн сангаас таван тэрбум төгрөг гаргаж, шатахууны улсын нөөцийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ. УИХ-аас 2008 онд баталсан тогтоолын дагуу улсын нөөцийн доод хэмжээг анх тогтоож байв. Энэ удаад тэрхүү хэмжээг нэмж, хоёр сарын хэрэглээ буюу 120 мянган тоннд хүргэхээр болжээ. Шатахууны нийлүүлэлт тасалдсанаас болж хомсдол үүсэх үед нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ гэх мэт чухал салбарын хэрэгцээг хангахын тулд ийм алхам хийж байгаа аж. Дизель түлшний хилийн үнэ өнгөрсөн сард 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх түлшний тонн тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ноогдуулж байсныг тэглэсэн юм. Үүний ачаар дотоодын зах зээл дэх шатахууны үнэд ноцтой өөрчлөлт ороогүй.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж