
-Талбай дээр та нарыг дэмжихээр ирсэн оюутнуудыг баривчилсан юм уу?
-Тийм байна. Би одоо талбай дээр очихоор яарч явна. Манайхныг дэмжихээр очсон оюутнуудаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд гурван оюутныг барьж, урьд шөнө хорьсон байна.
-Ямар үндэслэлээр тэр вэ?
-Одоогоор сайн мэдээгүй байна. Бас тэднийг өмгөөлөхөөр очсон Эрс шинэчлэл хөдөлгөөний нэг хүнийг цагдаа зодсон гэсэн мэдээлэл авлаа.
-Хэн гэдэг хүн юм?
-Тэр хүний нэрийг мэдээгүй байна. Бас өмгөөлөгч Ц.Монгол оюутнуудыг өмгөөлнө гэж очсон байна.
-Өлсгөлөн зарлагчдын байдал ямар байна?
-Одоохондоо гайгүй, гэхдээ нэмж 50 гаруй хүн өлсгөлөн зарлана гээд биднийг сандаргаж байна. Хот, хөдөөд суулт тэмцэл үргэлжилж байна.
Д.ОЮУН