Хууль, хүчнийхэн 100 жилийн ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Хууль, хүчнийхэн 100 жилийн ойгоо тэмдэглэв

Хууль зүй, дотоод хэргийн алба үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг Завхан аймгийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

“Хууль зүй, дотоод хэргийн алба-100“ өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, хууль хамгаалах болон хэрэгжүүлэх байгууллагын дарга нар Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, аймгийн Цагдаагийн газар, ШШГА, ШША, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын нэгдсэн парадыг зохион байгуулсан нь нэлээд нүсэр, монгол цэргийн сүр хүчийг харуулсан юм.

Мөн ойн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, ажилтан албан хаагчдын авьяас билгийг хөгжүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эрх зүйн ухамсар -Хууль ёсны хэрэгжилт” илтгэлийн уралдаан, баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд волейболь, ширээний теннис, шатар, 100 буудалт даам, дартс шидэлт, буудлагын тэмцээн боллоо. Мөн орон нутаг дахь хууль зүйн байгууллагуудын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Шударга хүмүүн”, “Гэмт хэргийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлгийг тус тус зохион байгууллаа.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж