Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хэлэлцлээ

Завхан аймагт өнгөрсөн долоо хоногот “Гэмт хэргийн өнөөгийн байдал, шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг болж аймгийн ИТХ, ЗДТГ, Шүүх, Прокурор, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын танхим, МУИС-ын Завхан сургууль, Улиастай сумын ЗДТГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл бүхий 15 байгууллагын 27 алба хаагч, Улиастай сумын гургаан багийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа эрүүлжүүлэгдэн баривчлагдсан иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах юм. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар төрийн санд төвлөрүүлж байгаа торгуулийн орлогоос сан бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах ажлыг зохион байгуулах ажээ.  Түүнчлэн байгууллага бүрийг гаднаа гэрэлтүүлэгтэй болгож, дотор, гаднах хэсэгт хяналтын камержуулалт хийлгэх, ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн багш нартай хуваарийн дагуу эргүүл, шалгалтад хамтран ажиллах юм байна. Эл ажлын хүрээнд Завхан аймгийн сумуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, Зөвхөн бүртгэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргүүд тухайлбал авлига, албан тушаалтны гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулах гээд олон асуудлыг хөндөн ярилцжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж