Fashion TV “Гоёл” наадмыг дамжуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Fashion TV “Гоёл” наадмыг дамжуулна

“Fashion TV”-гийн үүсгэн байгуулагч Мишель Адам  наймдугаар сард Монголд ирээд буцсан. Түүний ирсэн учрыг Польш, Тайланд зэрэг улсад гаргаад удаагүй байгаа өөрийн брэнд бүтээгдэхүүн болох “F vodka”-гаа Монголын зах зээлд шахах гэж  ирсэн гэх сэрдлэг байсан юм. Энэ мэдээлэл үнэн, үгүй нь одоогоор нотлогдоогүй ч "Гоёл" наадмын зохион байгуулагчид өнөөдөр нэгэн шинэ мэдээлэл дуулгалаа.

Монголын хувцас загварын хамгийн том наадам хэмээн өргөмжилдөг "Гоёл-2012"-ыг дэлхийн загварын төрөлжсөн суваг "Fashion TV"-гээр сар гаруйн хугацаанд цувралаар цацахаар болжээ. Ингэхдээ өдөр бүр 3-4 удаагийн давтамжтайгаар энэ жилийн "Гоёл" наадмыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхээр болжээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж