Чингисийн одон гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Чингисийн одон гардууллаа

Ардчилсан нам, МоАХ-ныхон өчигдөр орой Ардчиллын баярын өдрүүдийнхээ нээлтийг Соёлын төв өргөөнд хийсэн юм.  Энэ үеэр 1989 оны жавартай хүйтэн өвлөөр Хонхны дуу эгшиглүүлэн ардчиллыг эхлүүлсэн анхдагч гишүүдийнхээ хоёрын энгэрийг Чингисийн одонгоор мялаалаа.

МоАХ-ны анхны гишүүдийн нэг М.Алтансүх, дипломат ажилтан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг нарт Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж