Кувейтын Ерөнхий сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Кувейтын Ерөнхий сайдтай уулзав

Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тус улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабахыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, саяхан томилогдсон шинэ Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсэв. Монгол Кувейтын найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд илэрхийлэв.

Манай хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжин дэвшиж байгаа гэдгийг хоёр тал санал нэгтэй  нотоллоо.

Ялангуяа дээд хэмжээний айлчлал тогтмолж иж, энэ онд хэд хэдэн  айлчлал харилцан зохион байгуулсан нь харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ.

Урьд өмнөх өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр яригдсан  дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлийн төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө ажиллахад хүчин чармайлт гаргана гэдгээ талууд илэрхийлэв.

Монгол Улс, Кувейт Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой. Тухайлбал тээврийн асуудлаа шийдвэрлэж чадвал  мах экспортлох өргөн боломж бийг онцоллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нь энэ оны 11 сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Өмнө нь тэрээр Батлан хамгаалахын сайд , Мэдээллийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Эмирийн хэрэг эрхлэх газрын сайд зэрэг ажлуудыг хийж байсан туршлагатай улстөрч юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж