Бод малыг ээмэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Бод малыг ээмэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Дархан-Уул аймагт малаа эрүүлжүүлэх ажлын хүрээнд бод малыг ээмэгжүүлж гэрчилгээ олгож байна. Эхний ээлжинд үхрийг ээмэгжүүлж гэрчилгээ олгож байгаа бөгөөд Дархан сумын гурав дугаар багийн Хавцалд өвөлжиж байгаа малчдын хотонд бод малыг ээмэгжүүлэх гэрчилгээ олгох ажил эхэллээ.Тус баг 2900 гаруй бод малтай. “Монгол мал” хөтөлбөрийн тэргүүлэх таван чиглэлийн нэг болох малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд бод малыг ээмэгжүүлж гэрчилгээжүүлэхээр болсон аж. Бүртгэлд мал, малын эзэн, малчны байршил, удам гарвал, үүлдэр угсаа зэрэг нарийн мэдээллийг бичиж баталгаажуулж байгаа гэнэ.

Малыг ээмэгжүүлж гэрчилгээ олгосноор малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын баталгааг нэгдсэн бүртгэлээр дамжуулж хянах боломжтой болно. Мөн нууцлал бүхий үнэт цаасны гэрчилгээний бар, код нь ээмэгний тоотой таарч улс ,аймаг, сум, баг бүрийн тоо дахин давхцахгүй өгөгдлөөр програмд шивэгдэх юм байна. Эхний ээлжинд Дархан сумын 13500 бод малыг гэрчилгээтэй болгох нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж