Нарны энергиэр ажилладаг цусны даралт хэмжигч

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Нарны энергиэр ажилладаг цусны даралт хэмжигч

Судлаачид шинэ нарны эрчим хүчээр ажилладаг цусны даралт хэмжих, чухал шаардлагатай эм тариаг цагт нь хийхэд тус болох багажийг бүтээсэн байна. Энэ багаж нь байнга, цагт нь эмнэлгийн тусламж тусламж үзүүлэх боломжгүй, ядуу улс орнуудад зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус болох юм байна. Цорын ийм төрлийн нарны эрчим хүчээр ажилладаг багаж биш боловч Африкийн Уганда, Замбиа улсуудад бодит байдалд амжилттай туршилт үзсэн байна. Иймэрхүү ядуу орнуудад ядахдаа цусны даралт зөв хэмжиж чадах эмнэлгийн ажилтан ч ховор байдаг бөгөөд энэ төхөөрөмж нь цусны даралтыг маш нарийвчлалтай хэмжих маш хямд арга зам болох юм.
Зүрх судасны өвчин нилээн хурдацтай өсөж байгаа бөгөөд энэ нь саа өвчин, зүрхний шигдээс гэх мэт хүнд өвчинд хүргэж, цаашлаад ДОХ, хорт хавдраас ч илүүтэйгээр дэлхий даяар гарч байгаа үхлийн гол шалтгаан болж байгаа гэнэ.
Энэ төрлийн өвчинтэй тэмцэхэд 32$-ын үнэтэй уг төхөөрөмж их тус болох нь гарцаагүй.

http://www.kt.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж