Хөлбөмбөгч ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгч ерөнхий сайд

Болгарын
төмөр замчид ажил хаяж, төрийн албан хаагчид нь тэтгэврийн насны
заагийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж байх зуур хөлбөмбөгийн хөгжөөн
дэмжигчид ерөнхий сайд Бойко Борисовтой учраа ололцож байна. Гуравдугаар
дивизионы “Витоша” багт үе үе тоглодог ерөнхий сайд 2011 оны шилдэг
хөлбөмбөгчин цол авч шигшээ багийн тоглогч болоход ойртоод байна.
Хөгжөөн дэмжигчдийн дунд  явуулсан санал асуулгаар ерөнхий сайд,  
“Манчестер Юнайтед”  багт тоглодог Димитар Бербатовоос дээгүүр оноотой
явж байна. Хөгжөөн дэмжигчид энэ үнэлгээг ерөнхий сайддаа зүгээр ч
өгөөгүй, үүгээр түүний эдийн засагт авч байгаа арга хэмжээ нь
хөлбөмбөгөөс дор байгаа болон Болгарын шигшээ Евро-2012-т шалгарч
чадаагүйг далимдуулан ёжилж байгаа нь энэ ажээ. Ерөнхий сайд
хөлбөмбөгчин болохоосоо өмнө каратегийн шигшээгийн ерөнхий дасгалжуулагч
байсан юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж