Амир Хан тулаанд бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Амир Хан тулаанд бэлэн

Мэргэжлийн боксын WBA, IBF холбоодын хагас хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж буй Британийн тулаанч Амир Хан бүс хамгаалах тулаанаа хийхээр өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо газарджээ. Тэрбээр тус хотын унаган хүү Лэмонт Петерсонтой нударга зөрүүлэх юм.

Амир Хан Вашингтонд буумагцаа шууд л АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны хөшөөг зорьсон байна. Тэрбээр өмнө нь таван удаа бүс хамгаалах тулаан хийснээс гурав нь Америкт болсон бөгөөд бүгдэд нь ялалт байгуулж байсан амжилттай. Гэхдээ Вашингтон хотноо анх удаа тоглох гэж буй юм. Мэргэжлийн боксын рингэнд 26 тулаан хийхдээ ердөө ганц л удаа ялагдаж байсан Хан биеийн байдал, бэлтгэлжилт гойд сайн байгаа хэмээсэн байна. Түүнийг энэ удаад дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Фредди Роуч бэлтгэж байгаа юм. Роуч өмнө нь супер тулаанч Мэнни Пэкьяог дасгалжуулж байсан туршлагатай нэгэн. Харин Лэмонт Петерсоны тухайд 31 тулаан хийхдээ 29-д ялалт байгуулаад байгаа.

Хан, Петерсон нарын супер тулаан ирэх бямба гаригийн үдэш Вашингтон хотын “Уолтер Вашингтон Конвеншн” төв болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж