Австралийн бизнесменд 13 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Австралийн бизнесменд 13 жилийн ял оноов

Австралийн
бизнесмен эрийг Хятадад хууль бус аргаар мөнгө олсон хэрэгт
буруутган,13 жил шоронд хорих ял оноожээ. Хятадад төрсөн Австрали
гаралтай Мэттью Нг гэгчийг 2010 онд Хятадын өмнөд Гуанжоу хотоос
баривчилсан юм. Түүнийг “Et-China” хэмээх аялал жуулчлалын компанийн
нэрээр хууль бус ажиллагаа явуулсан хэмээн буруутгажээ. Түүний хятад
түншүүдийг мөн шоронд хорьсон байна. Харин Австралийн Гадаад хэрэг,
худалдааны яамнаас мэдээлснээр Мэттью Нг гэгч өөрийгөө буруугүй гэж 
үзэн, давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж