“Хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

“Хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ныг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тунхагласан билээ. 1950 онд НҮБ-ын Ассамблей уг өдрийг тэмдэглэж байх уриалга гаргасан бөгөөд түүнээс ч өмнө хүний эрхийн тухай асуудлыг анх  Францын сэхээтэн Вольтер, Жан Жак Руссо нар хөндөж байсан гэдэг.

Энэ жилийн хувьд “Эмнести интэрнейшнл” олон улсын байгууллагаас санаачлан эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө гарын үсгийн “марафон” хийх гэнэ. Энэ нь 10 мянган гарын үсэг цуглуулж, эрх нь зөрчигдсөн хүмүүс болон, хууль бус хэрэг шийтгэлийг зөв байранд нь оруулахын хүмүүсийн дуу хоолойг нэгтгэхэд чиглэгдэж буй үйл ажиллагаа ажээ. Мөн хүний эрхийг хамгаалах өдрөөр Шударга шүүх ажиллагааны тухай гарын авлагыг “Эмнести интэрнейшнл” олон улсын байгууллагаас  хэвлэн гаргах бөгөөд үүнийг шүүх, сургууль, номын сан гэх мэт олон түмэнд илүү хүргэж чадах газруудаар тараах аж.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж