Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Shiloh Pitt? Үгүй ээ, John Pitt

Brad Pitt, Angelina Jolie нарын гурван настай охин Shiloh эрэгтэй
хүүхэд шиг хувцаслах дуртай. Өнгөрсөн долоо хоногт тэр бэлтгэлийн өмд, поло цамцтай
явж байсан. Хэд хоногийн дараа эрэгтэй хүүхдийн малгайтай нэвсгэр цамц өмссөн байсан.
Харин өчигдөр Shiloh ээж Jolie, эгч Zahara нарын хамт Парист дэлгүүр хэсч яваа нь
энэ. Эрэгтэй хүний томдсон зангиа хүзүүндээ тохож, боулер малгай, эрэгтэй хүүхдийн
өмд, ботинк өмссөн Shiloh охин яг л эрэгтэй хүүхэд шиг харагдаж байгаа биз? Шаргал
урт үстэй байсан Shiloh охин саяхнаас үсээ эрэгтэй хүүхдийн үс засалттай болсон
нь ч түүний “эрэгтэйлэг” хандлагын нэг. Аав нь охиныхоо ийм зан байдалд эмзэглэж
ханддаг бол Angelina Jolie огтхон ч санаа зовдоггүй, харин ч дэмждэг гэнэ. Охины
эрэгтэй хүүхэд болох хүсэл нь зөвхөн хувцсаар хязгаарлагдахгүй байгаад Brad
Pitt эмзэглэж байгаа аж. Саяхан Pitt ярилцлага өгөхдөө энэ талаар “Заримдаа
Shiloh миний санааг зовоох юм. Би түүнээс Shiloh, чи оранжны шүүс уух уу гэж асуухад
тэр их уурлаж намайг John гэж дууд. Би бол John гэж хэлдэг. Охины маань хамгийн
үэзх дуртай кино Peter Pan юм л даа. Тэгээд тэр кинон дээр Wendy-гийн ахыг John
гэдэг шүү дээ” гэж ярьжээ.

 

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж