Эмэгтэйчүүд дагзан дээрээ нүдтэй юү?

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд дагзан дээрээ нүдтэй юү?


Мэдээж үгүй л дээ. Гэхдээ бараг л тийм гэж болно. Өнгө мэдрэх өндөр чадвараас гадна эмэгтэй хүний нүд хоёр тийшээ өргөн хүрээнд харах чадвартай. Үүрээ сахин хамгаалдаг байсан үүргээс нь мөн л үүдэлтэй. Хоёр нүдээрээ толгойныхоо зүүн, баруун тийш 45 градуст байх зүйлсийг хардаг. Хамрынхаа дээш, доош мөн ийм хэмжээнд харж чадна. Эрчүүдийн нүд эмэгтэйчүүдийнхээс том хэдий ч тэдний тархи алсад байгаа зүйлийг илүү сайн харах даалгаврыг нүдэндээ өгдөг. Ан гөрөөнд явдаг байсан үүргээсээ болоод тэдний хараа нүднийхээ өмнө байгаа зүйлсийг илүү тод томруун, яг л дуран мэт харахаар зохицолдож. Тэд хонгил маягаар уртаашаа, холын зүйлийг хардаг бол эмэгтэйчүүд хоёр тийшээ өргөн зайнд байгаа зүйлсээ нарийвчлан хардаг. Ажиглагч, анчин хоёрын ялгаа энд харагдана. Үүнээсээ болоод харчууд тэртээ гудамжны үзүүрт байх уушийн газрыг төвөггүй хардаг хэрнээ, хөргөгчин дотор яг нүдэнд нь ил харагдаад байгаа цөцгийн тосыг хайгаад олдоггүй. Шүүгээнд байгаа оймсыг бүр ч олохгүй. 1997 онд Их Британид 4132 хүүхэд зам хөндлөн гарч яваад осолд ирж, амиа алдсаны 2640 нь эрэгтэй байсан статистик судалгаа бий. Австралид эрэгтэй хүүхэд осолд өртөх нь охидоос хоёр дахин их байдгийг судлаачид хэлж байна. Машин замаар хөндлөн гарах нь хөвгүүдийн хувьд илүү эрсдэлтэй даалгавар болж таарч байна.


Мэдээж эрчүүд харааныхаа радиусыг дасгал сургуулилалт хийх замаар өргөсгөж болно. Нисгэгч нар шиг. Бас амь өрссөн аюултай мөч ирэхэд харааны чадварт өөрчлөлт орох тохиолдол байдаг. 1999 онд Австралийн Перф хотын шоронд хэсэг хоригдол хэд хэдэн офицероо барьцаалан, шаардагыг нь биелүүлэхгүй бол тэднийг хөнөөнө хэмээн заналхийлсэн хэрэг гарчээ. Барьцаанд байсан офицер Лэнс Бремэн энэ явдлаас хойш эмэгтэйчүүд шиг өргөн радиусаар хардаг болсон гэдэг. Амь дүйсэн аюулт үед түүний тархи аврагдахын тулд илүү өргөн харах өгөгдлийг өгсөн хэрэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж