
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан хийж байна. Тус хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-аас ирсэн саналыг авч хэлэлцэж байгаа юм. Ардчилсан намын бүлгийн хувьд өмнө нь шилжилттэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэгт саналаа хүргүүлээд байсан. Ингэхдээ зөвхөн 48-аасаа бүрэн шилжилт хийе гэдэг саналыг хүргүүлсэн ч МАН-ын бүлэг энэ саналыг 100 хувь хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул саналыг хүлээж авах эсэхээ ийнхүү бүлгээр шийдэх юм.
Г.Дарь